ухаан, спортын сайд
Ж.Батсуурийг өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Харин салбарын дэд сайд
Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон билээ. Ингэснээр Монгол Улсын
боловсролын салбарыг яамны төрийн нарийн бичиг л удирдан чиглүүлж байна. Тиймээс
нэн яаралтай салбараа удирдах хүнийг томилох шаардлага тулгараад байгаа юм.
Гэвч боловсролын салбар нь яарч байна гээд хэн дуртайг нь томилоод байж
болохгүй салбар юм. 30 гарч яваа хүүг энэ салбарын сайдаар томилох тухай яриа
гараад байсан. Ер нь боловсролын салбарыг мэдлэг чадвар муутай хүмүүсээр
удирдуулснаас болоод бидний үр хүүхдийн мэдлэг боловсролд сөргөөр нөлөөлж
эхэллээ.
Тиймээс л энэ салбарыг мэдлэг чадвартай, туршлагатай хүн удирдах нэн
шаардлага тулгараад байна. Харин өчигдрөөс тун таатай нэгэн мэдээлэл дуулдах
болсон нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат академич Г.Чулуунбаатар гуайг Боловсролын
сайдаар томилохоор УИХ-ын даргад өргөн барьсан тухай мэдээлэл байлаа.
Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хэлэлцэж байна. Нэр хүндээ
бодсон ч тэр, уналтад ороод байгаа салбарын асуудлыг бодсон ч Г.Чулуунбаатар
бол маш зөв сонголт юм. Шинжлэх ухааны академийн дэд захирлаар ажиллаж байгаа
түүний хувьд бодлогын салбарыг удирдаад явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа
юм. Удирдлагын академаас эхлээд Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэн, УИХ-ын
дэргэдэх Судалгааны төвийг удирдаж явсан туршлагатай нэгэн юм.