Хараал хэлж буй хүн муухай харагддаг. Тэгээд ч боловсролтой, ухаалаг хүн хэзээ ч хараал хэлдэггүй гэж биднийг багад сургадаг байлаа. Тэгвэл хараалын үгийг тохиромжтой цагт нь хэрэглэж чадвал тайвшруулах хүчтэй гэдгийг Шинэ Зеландын эрдэмтэд тогтоосон байна.
Тэд сэтгэл гутралд автагдсан 60 гаруй хүнийг судалгаанд хамруулж, эгзэгтэй үед хараал хэлэх зөвшөөрөл өгч ажигласан байна. Ингэхэд сэтгэл хямарч, бухимдсан хүмүүс хараал хэлсний дараа маг хурдан тайвширч байсныг тогтоожээ. Үүнээс үүдэн муухай үгийг зөв цагт нь хэрэглэж байх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн байна. Мөн бухимдал, стрессээ тэрхүү муухай үгсээр үлдэн хөөх шидтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Гэхдээ ийм дүгнэлтэд хүрлээ гээд байнга хараал урсгаад явах оновчгүй юм. Сэтгэл гутарсан, маш ихээр уурлаж бухимдсан, нэг тийм дэлбэрчих гээд байдаг үеүүд байдаг шүү дээ. Энэ үедээ ганц нэг тохиромжтой ёс бус үг хэллэгийг ашиглаж өөрийгөө тайвшруулах боломжтой л гэдгийг Шинэ Зеландын эрдэмтэд тогтоосон байгаа юм. Түүнээс хүн бүр рүү хашигчаад яв гэж зөвлөөгүй гэдгийг ойлгож байгаа байх аа.