Өнгөрсөн өдрүүдэд нийгмийг цочроосон нэгэн харамсалтай хэрэг гарсан юм. Тодруулбал энэ сарын 5-ны өдөр Нарны хорооллын 22 давхраас үсэрч золгүй байдлаар хорвоог орхисон талийгаач бүсгүйн ар гэрийнхэн Сохо Мебель компанийн захирал Ж буруутай гэж үзэж байна.
Захирлын туслахаар ажиллаж байсан бүсгүй гэнэт амиа хорлосон. Амиа алдахаасаа өмнө Хан Уул дүүрэгт захиралдаа зодуулсан гэсэн өргөдөл өгч байсан. Хэргийг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байгаа ч бүсгүйн үхэлд тус компанийн захирал буруутай эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин тус компанийн захирал Ж-ийн амрагийн явдал сөхөгдөж эхэлжээ. Үүний нэг жишээ нь 2014 оны гоёл наадмаас топ загвар өмсөгч цол хүртсэн С.Ариунбилэг рүү ёс бусийн агуулгатай мессеж бичиж байжээ. Тэрээр С.Ариунбилэгт \”хамтрагч больё” гэсэн санал тавьсан нь олон нийтэд ил боллоо. Ямартай ч захирал Ж эхнэр дөрвөн хүүхэдтэй бөгөөд талийгаач бүсгүйн хормой хотыг сөхөж дарамталсан уу гэдэг нь нууц хэвээр байна.