Японы эзэн хаан Акихитог огцруулах хуулийн төслийг баталжээ. Эзэн хаан Акихито өдгөө 83 настай бөгөөд түүний эрүүл мэндийн байдал цаашид ажил үүргээ үргэлжлүүлж чадахгүй болсон тул огцруулах шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэр нь түүхэнд хоёр дах удаагаа эзэн хааныг огцруулах шийдвэр болсон байна. Засгийн газраас эзэн хааны үүрэгт ажлыг хунтайж Нарухитод ирэх 2018 онд хүлээлгэн өгөхөөр болжээ. Одоогийн эзэн хаан Акихито 1989 оноос эхлэн угсаа залгамжилж хаан ширээнд суусан. Тэрээр өнгөрсөн жилээс эхлэн бие муудаж байгаагаа хүлээн зөвшөөрч огцруулах хүсэлт засгийн газарт хүргүүлсэн байна. Харин дараагийн хаан ширээ залгамжлагч хунтайж 57 настай Нарухитог ирэх жил үүрэгт ажилд томилохоор ярилцаж байна.