Телевизүүдийн холбооноос өчигдөр гурван намын нэр дэвшигчид гурван удаагийн мэтгэлцээнд орох санал хүргүүлсэн байна.
Эхний хоёр мэтгэлцээнийг арилжааны тв-ээр гурав дахийг нь МҮОНРТ-ээр энэ сарын 10,17,24 өдрүүдэд 20 цагт зохион байгуулахаар ярилцаж байгаа бөгөөд 16 телевиз шууд дамжуулах хүсэлтийг илгээжээ. Мэтгэлцээнд оролцох хүсэлтийг одоогоор МАН, МАХН хүлээж авсан бол АН хариу ирүүлээгүй байна. Мэтгэлцээний хөтлөгчөөр хэн байх тухайд хамгийн их санал авсан гурван хөтлөгчөөр Д.Жаргалсайхан, Монгол телевизийн сэтгүүлч Ч.Лхагва, Д.Энхбат нар авчээ. Мөн өнөөдөр нийгмийн сүлжээгээр иргэдээс ирүүлэх асуултыг хүлээн авах юм байна.
Мэтгэлцээний сэдэв, хуваарь :
Зургадугаар сарын 10-ны мэтгэлцээн хууль, эрхзүйн бодлого
Зургадугаар сарын 17-ны мэтгэлцээн эдийн засгийн асуудлаар
Зургадугаар сарын 24-ний мэтгэлцээн гадаад бодлогын талаар зохион байгуулахаар төлөвлөж байна.