Яг түүн шиг шоуны хөтлөгч Э.Цолмонбаяр сүүлийн үед тун завгүй яваа бололтой. Түүнийг цахим ертөнцийн хэрэглэгчид сонгуулийн сурталчилгаанд явж нэр дэвшигчид тал зассан зэргээр шүүмжилж байсан юм. Тэгвэл Цоомоо энэ удаа дуугүй байж чадсангүй өөрийн сэтгэгдлээ ний нуугүй хэлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа \”Энэ сонгуулиар жаахан ухамсартай ухаантай өрсөлдмөөр байнаа.Хэн хэнийг аль намыг дэмжих нь хувь хүний эрх шүү дээ. Бүгд л нэг хүн дэмжиж байгаа. Юм юмны түрүүнд урлагийнхан хэрэг болдог хэрнээ. Урлагийнхан Хүн дэмжихээр дэмжихээр Бөгс, Долоог ч, Пялдаг, Хужаа болж урвагч болж хувирдаг юу вэ.Урлагийнхан хүн биш үү? Адилхан л хүн шүүдээ. Өөр өөрийнхөө дэмжиж байгаа хүн ээ дэмжээд балиар бохир үг хэллэг хэлэлгүй шударга өрсөлдөөсэй” гэж бичжээ.