Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хөдөө орон нутагт хийх уулзалт Монгол Улсын отгон аймаг Говьсүмбэрт үргэлжилж байна. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон бусад уул уурхайгаа түшиглэн хөгжиж байгаа залуу аймгийн иргэд хэлдэг, хагаралдуулдаг биш хийдэг, хэрэгжүүлдэг Төрийн тэргүүнтэй болохыг хүсэж байгаагаа дуулгасан. Эдийн засаг цаашаа биш наашаа эргэсэн энэ үед нэг зүгт харсан нэг төрийн бодлоготой байж чадвал Монгол Улс хөгжинө ч гэдгийг хэлж байсан юм. Ингэхийн тулд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг ялалт байгуулаарай хэмээн амжилт хүсэв. Энэ их итгэл, найдварыг нь алдахгүйг хичээж Төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулж \”Эвтэй Монгол-Ээлтэй төр”-ийн төлөө ажиллах их зорилт тавьж байгаагаа нэр дэвшигч нутгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр онцолсон.
Мөн мөрийн хөтөлбөртөө \”Иргэдээ хуримтлалтай болгож, эдийн засгаа гацаанаас гаргах, хагаралдаж талцах биш эвлэж бүтээх, хариуцлагатай байж ээлтэй төрийг цогцлоох бодлого дэвшүүлсэн”-ээ танилцуулсан юм. Монгол Ардын Нам уналтыг аргамжиж чадсан, одоо энэ аргамжаа улам бөхлөх ёстой гэдгийг ч онцоллоо. Гэхдээ үүний тулд иргэн бүрийн оролцоо чухал. Төрийн тэргүүнээ зөв сонгож хөгжил өөд хамтдаа зүтгэх нь иргэн Таны мэргэн сонголтоос хамаарна гэдгийг ч сануулаад авсан. Монгол улс гэр маань төлөв түвшин байж, элбэг дэлбэг, эвтэй найртай байхын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг отгон Ерөнхийлөгчөөр сонгоно гэдгээ Говьсүмбэрчүүд санал нэгтэй илэрхийлж, түүний сонгуулийн ажилд нь ялалт хүслээ.
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб