Өмнөговь аймгийн малчин Н.Гүнжидмаа: -Би бол эгэл жирийн малчин, ээж хүн. Малчин гэдэг цаг наргүй, халуунд халж, хүйтэнд хөрдөг ийм л ажил Хүүхэд залуусыг малд дуртай болгох, нүүдлийн соёл иргэншлээ хэвээр нь авч үлдэх, өв соёлоо дээдлэх тал дээр улсаас бодлогын шинж чанартай нэлээд олон ажил, арга хэмжээ авч ажиллаж байгааг малчид бид телевиз, радиогийн хэрэгслээр хүлээн авч сайн мэдээлэлтэй байгаа.
Малчдын тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулсан, малын гаралтай түүхий эд, ноос ноолуурын үнэ өссөн гээд малчид, хөдөө аж ахуйн салбараа дэмжиж ажиллаж байгаа одоогийн УИХ, Засгийн газартаа талархалтай байгаагаа илэрхийлье.
Эрхэм нэр дэвшигч Миеэгомбын Энхболд таныг Монгол Улсынхаа Ерөнхийлчөөр сонгогдож Монголын түүх, уламжлалыг хадгалж, жилийн 4 улиралд, цаг агаарын аль ч нөхцөлд, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж зүтгэж яваа малчдынхаа төлөө төр засгийн бодлогын түвшинд их зүйлийг хийж бүтээх их ухаан, их сэтгэл, зүтгэл байгаа гэдэгт малчин бид огтхон ч эргэлзэхгүй байна.
Төр түших ноён нуруу
Түмнээ гэх эгэл сэтгэл таньд бий.
Тиймээс би энэ удаад монгол ахуйтайгаа ойрхон, малчин бидний амьдралыг мэддэг МАН-ын дарга М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгоно.
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб