Хүн бүхэн өөртөө тохирсон жинтэй, гоолиг байхыг хүсдэг. Хэрвээ та байх ёстой жингээсээ хэтэрсэн бол өөх шатаах эдгээр цайг бэлдэж уухыг зөвлөж байна. Лимон бол жинг тогтвортой хадгалахад тусладаг хамгийн ашиг тустай жимснүүдийн нэг. Тиймээс ашиглахад хялбар ч үр дүнтэй лимон жимстэй найзлаарай.
Бид өдөр бүр завгүй ажиллаж, эрүүл мэндийн асуудлаа мартаж орхисон байдаг. Өөрийнхөө идэж буй калориг бодож амжхааргүй завгүй учраас эдгээр цайг бэлдэж уувал тодорхой үр дүнг танд үзүүлэх болно.
Лимонтой цай
Орц:
Элсэн чихэр – 1/2 цайны халбага
Цай – 1 цайны халбага /нунтаг/
Лимоны шүүс – 1 цайны халбага
Ус – 2 аяга
Хийх арга:
– Усаа буцалгана
– Хэдэн минутын дараа нунтаг цайгаа хийнэ
– Дээрээс нь лимоны шүүс болон элсэн чихрээ хийгээрэй
– Цайгаа саван дотор хийгээд хэсэг байлгана
– Халуунаар нь хэрэглэж болно
Зөгийн бал лимонтой цай
Орц:
Элсэн чихэр – 1/2 цайны халбага
Зөгийн бал – 1 цайны халбага
Лимоны шүүс – 1 цайны халбага
Ус – 1 аяга
Хийх арга:
– Усанд байгаа бохир зүйлсийг устгахын тулд буцалгана
– Буцалсан усан дээрээ зөгийн балаа хийгээд хутгана
– 2 минут орчим амраана
– Одоо элсэн чихэр болон лимоны шүүсээ хийнэ
– Халуунаар нь хэрэглээрэй
Гаа, зөгийн балтай цай
Орц:
Зөгийн бал – 1/2 цайны халбага
Ус – 2 аяга
Лимоны шүүс – 1 цайны халбага
Хэрчсэн цагаан гаа – 1 цайны халбага
Цайны навч – 1 цайны халбага
Базилла навч – 5 ш
Хийх арга:
– Усаа буцалгах савандаа хийнэ
– Усаа буцалгахаасаа өмнө гаагаа хэрчиж жижиглээд хийнэ
– Одоо буцалгана, Энэ явцдаа лимоны шүүс, зөгийн бал хоёроо хийнэ
– Аягандаа хийнэ
– Базилла навчаа дотор хийж хандлана
– Халуунаар нь хэрэглээрэй