Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө төрх орон зайтай реппер Gee уран бүтээлээс гадуур шинэ бизнес эрхлээд тун завгүй явна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөгт шилдэг татвар төлөгчөөр шалгарсан юм. Урлагийнхан татвар төлдөггүй гэсэн яриаг Gee үгүйсгэж чадлаа.
Тэрбээр ирэх намраас \”Хэл хязгааргүй” нэртэй шинэ цомгоо сонсогч олондоо хүргэхээр зэхэж байна. Одоогоор хөгжмийн бизнест хүч сорьж шинэ залуу уран бүтээлчидтэйгээр \”Real Label” компанийнхаа продюссерээр ажиллаж байна. Түүний шинэ цомог бусад цомгуудаас өөр өнгө аястай худалдаанд гарахаар болжээ. Харин түүний шинээр үүсгэсэн \”Geens\” брендийг сонсож байсан уу. Энэхүү бренд нь залуучуудад зориулсан жийнсэн хувцас үйлдвэрлэдэг аж. Тус брендийн шинэ загварууд ирэх долоон сар буюу наадмаас өмнө худалдаанд гарахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн удахгүй өөрийн гэсэн салбар дэлгүүрээ нээхээр ажиллаж байна.