Монголын цэнгээнт бүжгийн \”Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ \”шалгаруулсан” юм. 2002 онд МУИС-ийн ОУХДС-ийг япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн Б.Эрдэнэтуяад хөтлөгч Э.Гантулгаас авахуулаад эвслийн засгийн газрын нэгэн сайд хүртэл дурлаж явсан ч аль аль нь түүнийг Америк руу алдчихсан билээ. Таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст Б.Эрдэнэтуяа түүний эхнэр болсон юм. Тэдний гэр бүлийн зургуудаас хамтдаа сонирхоцгооё.