Ургуулахад асаргаа сувилгаа хийж, янз бүрийн юм болоод байхгүй, идэхэд ч буцалгаж болгоод байх шаардлагагүй гээд бодохоор ер нь өргөст хэмх их амар ногоо юм. Үүн дээр нэмэх нь эрүүл хүнс, гутал цэвэрлэгч бас шарталтаас сэргийлдэг эм гээд тоочоод байвал зөндөө ач тус бий шүү.
Олон эрдэмтдийн баталснаар өргөст хэмх нь арьс үсэнд тэжээл өгч, чийгшүүлэх зөрөг олон төрлийн ач тустай. Мөн биеийг хоргүйжүүлж турах гэж хоолоо сойж байгаа хүмүүст хамгийн ашигтай хоол юм.
Тэгвэл өргөст хэмхийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэвэл таны биед ямар эерэг нөлөө авчрах вэ?
Арьсыг чийгшүүлж хоргүйжүүлэх үр дүнтэй. Өргөст хэмх нь 95 хувь уснаас тогтсон байдаг учир арьсанд хэрэгтэй шим тэжээлийг нөхдөг байна.
Амны эвгүй үнэрийг арилгана. Өргөст хэмх нь бактерийн эсрэг хүчтэй шинж чанар агуулдаг учир амны хөндийн нян бактерийг үгүй хийж эвгүй үнэрийг дарна. Өөх шатаахад тустай гэдгийг та сонсож байсан уу. Өргөст хэмх нь эрүүл мэндийг дэмжиж илүүдэл өөх тосыг шатаах үр дүнтэй. Мөн хорт бодисыг устгаж турахад тусалдаг.