Мэрилэнд муж улс, Колумбын тойргийн ерөнхий прокурорууд Дональд Трампийн эсрэг шүүхийн нэхэмжлэл гаргах гэнэ. Энэ талаар Вашингтон пост сонинд мэдээлснээр Д.Трамп өнгөрсөн нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсон. Тэр үеэс хойш эдүгээ хүртэл өмнө гь өөрийн удирдлага дор байсан компаниудаараа дамжуулан бусад орны засгийн газраас төлбөр авсаар буй. Энэ нь АНУ-ын Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байна гэж үзжээ. Тэд үүнтэй холбоотой бичиг баримт байгааг онцолсон байна. Хэрэв холбооны шүүх тэдний нэхэмжлэлийг авч хэлэлцэх бол юуны өмнө Д.Трампийн татварын мэдүүлгийн хуулбарыг шаардах юм. Нэхэмжлэгчид Д.Трампийн татварын тусламжтайгаар, хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг түүнд харьяалагддаг компаниудын бизнесийн цар хүрээг нарийн тогтоохыг хүсч байна.