АНУ-ын Дарпа/Батлан хамгаалах дэвшилтэт судалгааны агентлаг/, АНУ-ын Тэнгисийн цэргийн судалгааны офис хамтран жижиг талбайтай хөлөг онгоцон дээрээс хөөргөх боломжтой цоо шинэ \”Нисгэгчгүй агаарын систем\”-ийг хөгжүүлэх зорилгоор TERN(Tactically Exploited Reconnaissance Node) төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн 3 дугаар үеийг эхлүүлэх зөвшөөрлийг авсан Дарпа нь \”Northrop Grumman\” корпорацтай хамтран бүрэн хэмжээний үзүүлэнгийн систем буюу хоёр дахь туршилтын \”дрон\”-ыг барих ажлыг эхлүүлсэн байна.
Энэ загварын дрон нь дунд өндөрт удаан хугацаагаар нисэх боломжтой, мөн жижиг хөлөг онгоцон дээрх нисдэг тэрэгний талбайгаас хөөрч буух боломжтой байх юм. Шинэ загварын дрон нь сүүл хэсгээрээ хөөрч, буудаг, хос сэнсэн хөдөлгүүртэй, эгц дээшээ нисдэг тэрэг шиг хөөрөөд агаарт гарангуутай байрлалаа өөрчилөн онгоцны хэлбэрт ордог загвартай юм.
Р.Энхболд