БНХАУ-ын Шанхай хотын төв эмнэлэгт нэр үл мэдэгдэх 22 настай залууд гэдэсний хагалгаа хийсэн байна. Түүний гэдэс 30 инч хүртэл томорсон байсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нарын мэдээлснээр төрсөн цагаасаа эхлэн өтгөн хаталттай, нарийн гэдэс нь асуудалтай байсан учраас түүний биед 28 фунт жинтэй ялгадас хуримтлагдаж өнөөг хүржээ. Залууг анх эмнэлэгт хүргэхэд түүний хэвлий хэсэг 9 сартай жирэмсэн хүнийхтэй дүйхүйц харагдаж байсан гэнэ. Эмч нар хэлэхдээ өтгөн хаталтыг туулга хэрэглэж давж болох ч энэ бол ердөө нэг л удаагийн арга. Олон дахин өтгөн хатах нь нарийн гэдсийг гэмтээж үйл ажиллагааг алдагдуулдаг. Үүнээс үүдэн хэвлийн хорт хавдар үүсэж болзошгүй байсан гэв. Харин өтгөн хаталт өвчин нь таван мянган хүүхэд тутмын нэг нь өвчилдөг. Эрт оношилж эмчлүүлбэл үүсэх хүндрэл бага гэдгийг сануулж байлаа.