Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад
суугаа Элчин Сайд Ивана Гроллова мэдээлэл хийлээ. Монголчууд Чех улсад хөдөлмөр
эрхлэх виз мэдүүлдэг ч бэрхшээл ихээр тулгардаг. Хамгийн их тулгардаг бэрхшээл
нь визний цаг захиалах байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр Чехийн Элчин
сайдын яамнаас визапоинт системийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан хэдий ч
зогсоохоос аргагүйд хүрсэн байна.
Энэ визний цагийг цахимаар захиалга систем
байсан юм. Гэвч системийг хэрэгжүүлэх явцад есөн мянга гаруй иргэд бүртгүүлсэн
боловч ихэнх нь хуурамч байжээ. Тиймээс цахимаар бүртгүүлсэн иргэдийн
бүртгэлийг цуцлахаас аргагүйд хүрсэн гэж мэдэгдлээ. Хэрвээ цаг авсан есөн
мянган иргэнтэй харилцвал 6 жил орчим үргэлжилсэн ачааллыг үүсгэх болчихоод
байгаа аж.
Тиймээс визапоинтыг цуцалсан байна. Харин БНСУ-д гэрээт ажилтан
гаргадаг шиг Монгол Улсын НХХЯ-тай гэрээ байгуулж, ажиллах хүч авах хөтөлбөр
хэрэгжүүлэхээр яригдаж эхэлсэн талаар мэдэгдлээ.