АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланья болон бага хүү Баррон нар Цагаан ордонд нүүж ирлээ. Трамп тангаргаа өргөж, Цагаан ордонд төвхнөсөн ч эхнэр нь Нью-Йорктоо үлдсэн юм. Тухайн үед бага хүүгийнхээ сургуулийг амарсны дараа Цагаан ордон руу нүүнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл, Тэргүүн хатагтай Меланья хүү Барроны хамт өчигдөр /2017.06.11/ Цагаан ордонд нүүж очсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ.
Тэргүүн хатагтай хүүгийн хамт ерөнхийлөгчийн Marine One нисдэг тэргээр Вашингтонд ирсэн байна. Сүүлийн үед Дональд Меланья нарын харилцаа муудаж, хөндийрөөд байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл Меланьягийн энэхүү үйлдэл, шар хэвлэлээр гарсан мэдээлэлд няцаалт өглөө гэж ойлгогдож байна.