Солонгосын кино урлагт шинээр хүч төрөн орж ирсэн залуу жүжигчин Б.Янжиндулам сүүлийн үед Энхбаярын хүү Батшугартай хайр сэтгэлийн холбоотой гэгдэх болсон. Түүнийг тойрсон хов жив намжаагүйн зэрэгцээ Б.Янжиндулам солонгосын кино урлагт цахиур хагалж явна. Өнгөрсөн өдрүүдэд түүний тоглосон \”Юн Сүн” кино нээлтээ хийсэн бөгөөд Солонгосын кино урлагийн одуудтай хамтран тогложээ. Тус киноны нээлтийн үеэр Б.Янжиндулам монгол дээл өмссөн нь эх орноо сурталчилж, олны анхаарлыг татаж байлаа. Харин тус кинонд 18 настай Солонгос хэл мэдэхгүй монгол охины дүрийг бүтээсэн байна. Уг киноны утга санаа нь Юн Сүн гэх охины анхны хайр амьдралыг харуулахыг зорьжээ. Мөн тэрээр өөрийгөө \”Зовлон жаргалыг адилгүй туулж өөрийн хүсэл мөрөөдлийнхөө тэмцэж яваа жирийн л нэг Монгол эмэгтэй шүү дээ” гэж тодорхойлсон байна.