Өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэйчүүд ихэвчлэн дур булаам өөртөө итгэлтэй харагддаг шүү дээ. Тиймээс ч өөртөө таарсан гутлаа зөв сонгож гайхалтай харагдах нь таны сонголт юм. Гэвч өдөр тутмын амьдралдаа хэт өндөр өсгийтэй гутал өмсөх нь эрүүл мэндэд тийм ч сайн биш. Мөн удаан хугацаагаар өндөр өсгийт дээр алхахад хөл чилж өөрийн эрхгүй гутлаа тайлчихмаар санагддаг биз дээ. Тэгвэл дээрх өвдөлтийг намдаах нэгэн аргыг танилцуулъя. Энэ арга нь өндөр өсгийт дээр санаа зовохгүй алхахад тань тусална. Хөлийн дунд, ядам хурууг өөрт эвтэйхэн утсаар бооно. Ингээд та өсгийтэй гуталтай өдрийг ажралгүй туулна.