Стресс тайлагч эргэлддэг тоглоом дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Уг тоглоомыг саажилттай хүүхдүүдийн анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор анх зохион бүтээж байж. Гэвч энэ тоглоом хэт донтуулах, мартамхай болгох зэрэг эсрдэлүүдийг дагуулж эхэлсэн юм. Тиймээс дэлхийн улс орнууд стресс тайлагчийг хураан авч, устгаж эхлээд байна.
Саяхан Германы хилийнхэн 35 тонн стресс тайлагчийг хураан авч, устгалд оруулсан тухай мэдээлсэн байна. Энэ нь уг тоглоомын эсрэг авч буюу анхны томоохон арга хэмжээ болж байна. Германы гаалийн албаны мэдэгдэж байгаагаар Хятадаас орж ирсэн эдгээр наадгайнууд нь эргэлдэх явцдаа эд ангиуд нь салж үсрэн эрсдэл үүсгэх боломжтой, аюулгүй ажиллагааны заавар, мэдээлэлгүй тул хураан авч устгахаар болсон гэнэ. Fidget Spinner гэгддэг энэхүү наадгай нь одоогоор Амазон онлайн дэлгүүрийн хамгийн их эрэлттэй 15 тоглоомонд багтаад байгаа юм.