Тайванийн эмч нар нэгэн охины биеэс 2.6 метр урттай шимэгч хорхой гаргаж авсан байна. Эмч нарын таамаглаж буйгаар энэ охин Японоос гаралтай сашими загасны мах идэх дуртай бөгөөд сүшид нугасгүй нь биед нь шимэгч хорхой үүрлэх шалтгаан болсон бололтой.
Японы энэ төрлийн хоолноос болж хүний бие өтсөх нь бий. Охины гэр бүлийнхэнийх нь хэлснээр бол Тайпэй дэх нэгэн ресторанд хооллосоны дараагаас бие нь дотор нь загатнаж эхэлсэн байна. Эмч нар хагалгаагаар хорхойг авсны дараагаар охины бие сэргэж эхэлжээ.
Охины биеэс гаргаж авсан шимэгч хорхой.
Шинжлэх ухаанд энэхүү шимэгч хорхойг \”diphyllobothrium latum\” гэдэг бөгөөд загасны эсвэл далайн шимэгч хорхой гэдгээрээ алдартай. Хүний биед үүсдэг шимэгч дундаас хамгийн том нь гэгддэг байна. Энэ шимэгч зөвхөн загасны маханд ч бус гахай, үхрийн махыг түүхийгээр нь иддэг хүмүүст ч үүсдэг байж болох талтай гэнэ.
Гэр бүлийнхэн нь эмч нарт мэдүүлснээр бол охин сүши, сашимид ихэд дурладаг тул эмч нар түүхий загаснаас ийм шимэгч авсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Хагалгааг удирдсан эмч Хе Шенгуаны үзэж буйгаар хорхой охины биед сараас илүү хугацаанд амьдарсан бололтой. Тэднийг хагалгаагаар хорхойг гаргаж авахад хорхой амьд, охины биед хөдөлж байсан гэнэ.
Загасны махыг түүхийгээр идэх үед энэ төрлийн шимэгчийн өндөг хүний биед \”амьдарч\” богино хугацаанд өсдөг байна. Энэ төрлийн шимэгчдээс 15 метр хүртэл томорсон хорхойг хүний биенээс гаргаж авч байсан бөгөөд улмаар өндгөө шахаж, хүний биеийн бусад эд эрхтэнд өтжүүлдэг чадвартай. Хүний нүд, тархи, уушиг, зүрхэнд хүртэл амьдардаг гэнэ.