Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас \”Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн \”Дүнжингарав”, \”Оргил” салбарт зохион байгуулна. Өдөрлөг тус өдрийн 09.00-17.00 цагийн хооронд болох тул иргэд та бүхэн ирж зөвлөгөө авна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.