Өнгөрсөн долоо хоногт Хятадын хамгийн том худалдааны Алибаба компани хөрөнгө оруулагчдын чуулган болж өнгөрлөө. Уг хуралд тус компанийг үндэслэгч Жек Ма өөрийн үүсгэн байгуулсан компанийн ирээдүйн талаар гайхалтай үгсийг хэлжээ.Тэрээр хэлсэн үгэндээ Манай компани 2036 онд дэлхийн тав дах том эдийн засаг болно гэв. Үргэлжлүүлэн хэрвээ манай компани хоёр тэрбум хүнд үйлчилж чадвал, дэлхийн хүн амын гуравны нэгд үйлчилнэ. Хэрвээ 100 сая ажлын байр бий болвол ихэнх улсын хийж чадаагүй зүйлийг хийнэ гэв. Одоогоор тус компани дэлхийн 22 дах том эдийн засагтай буюу Аргентин улстай дүйхүйц эдийн засагтай аж.