Гэрэл зурагчин Антуан Репес дэлхийн хог хаягдлын менежментийг шийдэх зорилготойгоор сонирхолтой бүтээл туурвижээ. Тэрээр дөрвөн жилийн турш хэрэглэсэн бүтээгдэхүүний хогийг хаялгүйгээр хадгалсан байна. Ингэхдээ 1600 ширхэг сүүний сав, 4800 ариун цэврийн цаас, 800 кг жинтэй сонин зэргийг хуримтлуулсан байна. Нийтдээ 70 куб метр хаягдал хог цугларчээ.