• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 10
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Цоодолын Хуланд хүргүүлэх захидал: Би шүлэг уншмаар байна

by
2017-06-21 15:35
in Улс төр
0
SHARETWEET

\"Image

Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг

Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?

Дун цагаан шүдээ яралзуулсхийн инээчихээд

Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?

Нэр зүс мэдэх ч нүүр тулж үзээгүй найрагч эгч танаа.  Эр хүний \”гуниггүй цэвэрхэн”-ийг магтан дуулсан ардын дуу Юндэн Гөөгөөгөөс хойш \”дуу шиг сайхан” эр хүнийг дүрсэлж чадсан нэгэн шадыг таталж чадсан эгчмэд уран бүтээлч билээ, Та.

Эр хүнийг ийн харах нүдтэйдээ юм уу, нээрээ л дун цагаан шүд яралзуулан инээж духаараа харж хөмсгөө зангидсан шинэ цагийн \”Юндэн Гөөгөө”, дуу шиг биш юм гэхэд мафийн толгойлогч шиг царайтай бакь залууг Ерөнхийлөгчид дэмжсэн ил захидлыг чинь уншаад хувь хүний бус цаг үеийн тухай хэдэн үг сольё уу хэмээн санаж үзэг цаас нийлүүллээ. Өнөөдөр эдний хэн ялахаас илүүтэй нөлөөллийн үг ямар жинтэй, хариуцлагатай байх ёстойг, мэргэжлийн бус урлаг спортын хүмүүс мэдэх мэдэхгүй бүхэн рүүгээ орж монголчуудын хүндлэлд тархи угаалтаар хариу барьдаг трэнд зогсох ёстойг хөндөхөд тохиромжтой жишээ гэж үзэж байна.  Ингээд би Тантай уралдаж шүлэг бичихгүйтэй адил, Таныг надтай арсаж бодлого ярихгүй байгаасай гэсэн хүслээр хэдэн үг дайх нь:

Үүрэг

Нэг найз маань өөрт тохиосон инээдтэй түүхээсээ хуваалцсан нь: Мань хүн  нэг удаа -Би ердөө нүүрээ буддаггүй гэж онгирч л дээ. Сонсож суусан найз нь -Юун ч өөртөө итгэлтэй юм билээ дээ гэсэн гэдэг.  Бас нэг ийм эшлэл байдаг, их алдартай.

\”Энэ ертөнцийн гол асуудал: ухаантнууд эргэлзээгээр дүүрэн байхад тэнэгүүд нь итгэлээр дүүрэн байдагт оршдог.” Ч.Буковски

Таны царай хэчнээн хөөрхнийг, шүлэг хэчнээн ярууг мэдэх тул хувь хүнийг чинь царай муутай, тэнэг гэх санаагүй. Гэхдээ та бидэнд дор бүрнээ өөртөө эргэлзэж, итгэлээ татаж амьдрах ёстой талбарууд байдаг. Би шүлэг бичвэл нүүрээ будаагүй царай муутын үлгэр буюу, та онол яривал эргэлзэхийг мэдэхгүй мунхагт тооцогдъюу.

Зөвийг гүйцэд мэдэлгүй магтах ч, бурууг мэдсээр байж үл дугарах ч аль аль нь үзгээр үйлдэх, эс үйлдэх нүгэл буйзаа.  Нөгөө хоёрыг нь өмөөрөх, магтах шаардлага надад алга, мэдээлэл ч алга.  Харин гурван нэр дэвшигчийн нэгнийх нь тарьж ирсэн асуудал, үнэн байдлыг мэддэгүйдээ юм уу мэдсээр байж уншигчдын тархийг угаах сэдлээр магтан дуулсан байгааг бичиг цаас нийлүүлдэг хэн нэг нь залруулж тэнцвэржүүлэх үүрэгтэй гэж үзээд бичиж байна.

Та МЭДЭХ үү?

Та өөртөө ямар итгэлтэй юм бэ? Тэнэж төөрсөн Монголын ард түмний өмнө бодлогын манлайлал, тогтолцооны дэвшил, гадаад харилцааны төлөөлөл хийх учиртай төрийн дээд эрх мэдэл, Ерөнхийлөгчийн суудалд хэн суухыг санал болгоход хүрэлцэх мэдлэг мэдээлэл танд байна уу? Байхгүйг чинь барагцаалахад ядах юм алга, бичсэн захидал нэртэй баахан хэрүүлийг гүйлгэж харвал андашгүй, хайран найрагч минь гэж.  Энэ улсад урлаг нь улстөрөөс ангид үлдэх боломж хүртэл дууссан нь харамсалтай. Эшлэхээс халшрам явган хэрүүл маягийн хэсгээс тойрсхийгээд зарим нэг зарчмын асуудал хөндвөл:

\”Хөдөлмөрийн баатар”

Женко Баттулга гэх мэт бизнесмэнүүд тендер зардаг цагаан гартай сэхээтнүүдийн дэргэд  хөдөлмөрийн баатар гэнэ.  Тэр хөдөлмөрийн баатрууд чинь таны болоод бидний хөрөнгөнөөс ямар нөхцөлөөр тендер авч ирснийг та МЭДЭХГҮЙ бололтой. Мэдсээр байж ингэж ярих учиргүй гэж итгэж байгаа учраас мэдэхгүй байна гэж үзэв.  Эгэл ард, жирийн бизнесмэнүүдэд хэзээ ч олдохгүй хямд хүү, давуу нөхцөлөөр төрийн, төрийн ч гэж бидний өмч болон мөнгөнөөс цуслаж, тэндээс хийсэн ашгаа Баатарын авьяастай холиод баатар болж тодорсон улаан корруптыг хөдөлмөрийн баатар гэж цоллох чинь хийх бизнесгүй барих мөрөөдөлгүй болж ягтсан ард түмний  итгэл хүндлэлийг уландаа гишгэсэн увайгүй доромжлол байна. Онол судалгааны ертөнцөд тендерийн улстөр ба бизнесмэн лоббистууд төр барихын хор уршгийг судлах, тайлах ажил дуусаагүй. Энэ мэт шалтгаан үр дагавар, улстөр эдийн засгийн ярвигтай сэдэв таны шүлэг бичдэгээс арай өөр юм. Түүхий эмоц, тал татсан долдой үзлээр гэнэн цагаан ард түмний тархийг угаах хэчнээн уршигтайг тогтож тунгаагаасай гэж ганц танаас ч биш бусдаас нь ч хүсмээр байна.  Хөргөөр нь биш хийсэн бүтээснээр нь үнэлж хайрладаг гэж.  Дэлхий ертөнц бол төрийн хүнийг өөрөө овойж оцойсноор биш түмэн олноороо овойж оцойх боломж буюу хөгжлийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээр нь үнэлдэгюм. Монголын ард түмэн хүний барьсан хөшөө, бусдын авчирсан медальд баясаж суух амьгүй албат мэт ард түмэн болж хувирсан нь Женко Баттулгын ганцаараа сайн хүн болж тодрох, түүндээ та мэтийн поп уран бүтээлчийг ашиглах улстөрд л хамгийн хэрэгтэй.  Дээр нь айл айлын хоймор дэлгэцээр өвөл зун өглөө оройгүй \”хөрөг”-өө харуулахад хамгийн их мөнгө хийдэг нь наад Баттулга чинь гэдгийг найрагчийн үзэг чинь мартсан бололтой.

\”Төрсөн нутгаа хөгжүүлэгч” 

Хоёр хуудас захидал чинь хөх Монголын хөгжлийн тээг бүхнийг эмоорон магтахад зарцуулагджээ. Төрсөн нутаг, сумаа хөгжүүлсэн Баттулгын хажууд тэр муу ер нь хэн юм бэ гэнэ. Сумыг хөгжүүл гэж сумын засаг дарга байдаг, аймгийг гэж аймгийн засаг дарга, харин улсыг хөгжүүл гэж төрийн түшээдийг, улсын тэргүүнийг сонгодог юм.  Монголын түшээд буцаж сонгогдох, хаяагаа манах адын хүслээр бүтэн улсын хөгжлийн боломжийг гаргууд гаргахаа болих цаг одоо болсон.  Баттулгын нэг л сумд цутгаж дуусгасан хөрөнгөөр бусад улсад нэг хөгжсөн бүс нутаг, нэг үйлдвэрлэлийн кластер хийдэг.  Баттулга сайд хийж, нам нь эрх барьсан хэдэн жилд Баянхонгорын хоёр сум башийсан ч бүхэл улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, олон улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл юу болж дэлбэрснийг найрагч та МЭДЭХГҮЙ байгаа бололтой, эндээс мэдэж аваарай. Түүнчлэн таны хэлэх муу үгээ олж ядаад байгаа нам чинь азаар засгийн эрх авснаас хойш энэ үзүүлэлтүүд олон улс, хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөх хэмжээнд сэхэж, доллар бууж, экспорт өсч,  зээлжих зэрэглэл эргээд нэг хоёр шатаар ахиж байгааг зөвхөн өөрөө юм хийх мөрөөдөлгүй, өрөөлд алга ташиж амьдардаг, орчны сайн муу хамаагүй, төгрөг хэд болж байгааг ч анзаарахааргүй хүн л МЭДЭХГҮЙ байгаа болов уу.

\”Эх оронч үйлдвэрлэгч”

Таны бичиглэснээр Монголын үйлдвэрлэлийн салбарыг Баттулга ганцаараа бакь цээжээрээ хамгаалж яваа аж.  Үйлдвэрлэлд хямд өртөгтэй хөрөнгө нийлүүлэх учиртай үнэт цаасны зах зээл яагаад Монголд хөгжихгүй байгааг та МЭДЭХ үү? Үүнийг хийнэ гэж анх толгойлсон Золжаргал ямар аргаар Баянголыг Баттулгад хувьчилсан болохоор би биш, та биш Баттулгын сингапур найз ба түүний хүүхдүүд Баянголыг эзэмшдэгийг МЭДЭХ үү?  Эцэг өвгөд, ээж аавын минь хөдөлмөрлөж бүтээсэн энэ мэт баялаг бүх ард түмэнд зах зээлийн тогтолцоо дамжин хувьчлагдахгүй цөөн хэдэн хүний гарт яагаад төвлөрч ирснийг мэдэх үү?  Эгэл монгол хүмүүс өмчлөх эрхээ алдаж,  энхрий хэдэн хүүхэд нь улаан чулуут дээр хог түүж идэж байхад, шүтээн Баттулгын чинь найзын хүүхдүүд Баянголоос хүртсэн ашгаараа баар хэсэн баярхаж, энэ улсын эзэн нь байх учиртай эгэл монгол хүмүүст ихэрхэж тохуурхаж явдгийг МЭДЭХ үү?  Таны халагласанчлан Монгол орон Африкын араас байтугай дор нь явж,  монголчууд гадагшилж байгаа цаад учир нь Женко Баттулга, түүний жолооч асан Худалдаа Хөгжлийн банкны сахал Эрдэнэбилэг, түүний амин найз, төрийн индрээс түмэнд биш тэдэнд үйлчилж байгаагаа улайм цайм зарлан доромжлогч Элбэгдорж, эртний анд Золжаргал, Сайханбилэг тэргүүтэй хүмүүсийн 90-өөд онд Баянгол, Мах Импекс, Талх Чихэрээс авахуулаад 21-р зуунд Хөтөл, Дархан, ГОК 49 хувийн давуу эрх хүртэл Монголын ард түмний бүтээсэн, өвлөсөн бүхнийг шударга бус, ил тод бус, өрсөлдөөнгүй өмч хувьчлал, концесс, төсөв зарцуулалтад ашигладгаас, түүнээс үүдэлтэй тэгш бус боломж, бүтээмжгүй эдийн засгаас үүдэж байгааг МЭДЭХ үү?  МЭДЭХГҮЙ бол гадуурхагдсан хүүхдүүд, ядуурсан эцэг эхийг нь бодоод бүрэн мэдлэггүй дурлалаа бидний толгойд залахаар улайрахаа зогсоож хайрла. Мэдсээр байж ингэж байгаа бол муулаад байгаа хүмүүсээсээ ялгарах ялгаа танд огт алга.

\”Хөлсөө дуслуулж үзсэн хөх захтай тамирчин”

Оёдлын машинаар өмд оёдог, хөлсөө дуслуулдаг тамирчин Баттулгыг магтан дуулахдаа намын түүх заадаг эцгийн гэрт сууж, дунд сургуулиасаа эхлээд дарга хийсэн улстөрчийг миалан шүүмжилсэн байгаа чинь хөгжлийн бодлого хийж, хүн удирдах сэхээтнүүдээ дулаан сургуульд \”гар цагаан” боловсруулж, хөх захтай ажилтнууд нь тэдний бодлогоос төрсөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж , оюун ба хөдөлмөр тийн хуваарилагддаг болохоор өрх гэр бүрэн бүтэн өөдөлж явдаг дэлхийн чиг хандлагын эсрэг зүтгэсэн, хүн бүрийг хог түү хандив өг хар ажил хий хэмээн хүний түүхэнд луужингийн үүрэг гүйцэтгэж ирсэн цэвэр оюуны боловсрол мэдлэгийн  үнэ цэнийг үгүйсгэх хоцрогдсон мунхралт сэтгэлгээ мөн. Ард түмний хайртай найрагч, аавын охин Ц.Хулан та ямар муйхар хоцрогдсон сэтгэлгээгээр төрийн тэргүүний сонголтод хандаж, түүнийгээ ард түмэнд орон даяар нялзааж зүрхэлж байгаа нь Хятадын төрийн тэргүүнийг ирэхэд  Баттулгын зам дагуу явган гүйж сөрөг урсгал үүсгэж дуулиан дэгдээснийг магтан өөгшүүлж байгаагаас чинь илэрхий. Харилцаа нэг муудахад, хил нэг хаагдахад тан шиг хүүхдээ гадагш нь явуулчих боломж олдоогүй эгэл жирийн иргэдийн амьдрал ямар цохилт амсахыг, \”Монгол ялах” байтугай балчир үрсийнх нь бантан байхгүй болох эрсдэлийг та МЭДЭХ үү, Баттулга та хоёр тооцож чадах уу?

\”Сэтгэлтэй”

Их хэлмэгдүүлэлтээс хойш өнөөг хүртэл монголчуудын зүрхэнд хурсан хамгийн том айдсууд мүүн, танктай хужаа, гаднын түрэмгийлэл, үл итгэл, үл хүлцлийг өөрийн мөнгөний медиагаар тасралтгүй явуулж,  энэ цагийн аль өнгөтэй, сэхээтэй улстөрчдийн эсрэг хар пиар хийж, засаг төр хутгаж, ялгаварлал, айдас, хүчирхийлэл, зөрчил, талцал, үл хүлцлийн үзэл тарааж ирсэн улстөрчийг  ард олноо хайрлах сэтгэлийн өндөр дээд боловсролтой хэмээн \”согтуурсан”  байхыг чинь үзвэл уран бүтээлч, яруу найрагчийн өнгөт линзээр харж бичдэг ардын дууны шүлэгтэй андуураа юу гэлтэй. Ер нь тийм бололтой агаад Женко Баттулгыг дурлаж чаддаг халуун сэтгэлт, бие сэтгэлийн булчингаар та муу муусайнууд яаж гүйцэх юм бэ гэхчлэн эмоорчээ.  За тэгээд түүнийг тойрсон баг, тагнуул, станцчин, туршуул, сайн эр, иргэний дайн гэх мэтийг тайлбарласан байдал нь 200 толгой тасдах ёстой иргэний дайн хийж байгаадаа үзтэл итгэж мансуурсан үлгэрийн зохиол л гэсэн үг. Дээр эшлэснээ дахин нэг давтъя, хүйтэн мэдлэггүй халуун сэтгэлээ татаж өгөөч, дархлаагүй цайлган олныг түлж алах гээгүй бол.

 \”Манж ба МАН” 

Түүнчлэн таныхаар Манжийн дарлалаас гарсан ард түмэн Баттулгыг сонговол МАН-ын дарлалаас бас  гарах аж.  МАНАН-гийн дарлал гэвэл илүү зохилтой. Гэхдээ Манжийн дарлалаас хэн гаргасныг та бас МЭДЭХ үү? Ард түмэн үү? Цаг үеийн нүргээнээр Түвд угсааны Богд хаан, түүнийг тойрсон буриад гаралтай хэдэн сэхээтний дипломат бодлого гаргасныг цэвэр цусны халх ард түмэн нэг их талархан дурсахгүй.  Тэр үеийн тэдний манлайлал байгаагүйсэн бол \”цэвэр цус”-ны ард түмэн тэнд эндээс шидсэн хэрүүлийн яс булаалдаж, тэр түвд, энэ буриад гэлцэн талцаж суусаар тусгаар тогтнол дашийн шог болох байсан болов уу, яах байсан бол?  Үндэсний үзэл гээч нь махан биеэр эргэх мянга мянган дамнан холилдсон цусаар биш Баттулга та нарын үгүйсгэдэг боловсрол, оюун сэтгэлээр олддогийг Монголын түүх өөрөө батлана.

Эцэст нь,

Цаг үе, соёл иргэншлийн нүүдэлд цуцсан ард түмэн бөхийн барилдаанаа үзэн баясаж, найрагчийн дуугаа сонсон илааршил эрсэн гурван арван өнгөрөх гэж байна. Харин тэр хүндэлтгэл, хайрынх нь хариуд  та нар ямар их оодордог юм бэ? Онолгүй эмоц, судлаагүй сэтгэл, нягтлаагүй хилэн, шүүлтүүргүй нөхөрлөлөөр түмний сонголтод нөлөөлөх оролдлого хийж, эгээ төрийн эргэлт хийнэ гэх нь холгүй нэг нь дээлээ халхалзуулан, нөгөө нь шүлэг уншин турхирах нь жигтэй. Хайрлаад харж тэсэхгүй байгааг ойлговч юу хэрэгтэйг мэдэхгүй юм бүхнийг ам руу нь цутгасаар хайран сармагчнаа хордуулж алахын үлгэр болоход ойрхон байнам, энэ улс.

Тэгэхээр та Баттулгын бакийг, гоо сайхныг магтан дуулах уран бүтээлчийн ажлаа хийж, бид түүний төрийн бодлогыг, тогтолцооны алдаа оноог нь шүүх ажлаа хийх маягаар ажлаа хуваарилбал ямар вэ?  Хөдөлмөр, үүрэг хуваарилах нь хөгжлийн алтан дүрэм билээ.  Таныг би тоодон юбкатай(магтаал шүү, их гоё зохидог) Болорцомд шүлэг уншиж байхад хөгжил хаанаас ирдэгт суралцаж, хөлс гоождоггүй булчин зангирдаггүй харагдах биегүй оюуны хөдөлмөрт залуу насаа зарсан юм. Хөдөлмөрч даруу арлын орноос хойд эгнээнд зогсох дурыг нь бас шингээж авсантайгаа зөрчилдөн байж бичлээ, бид  даруу царайлж ханалаа, та нар ч оодорч боллоо.  Нэгэнтээ та өөрөө хүссэнчлэн зүлгэн дээр гэрээ барьж, зүгээр нэг шүлгээ бичээд бодлогоос хол, гоо зүйн ертөнцөд байх ёстой газраа оршиж хайрлаа, Хулан эгчээ, би шүлэг уншмаар байна. Ер нь их урлаг чинь улстөр онол гэх мэт усан нүд цусан зүрхтэй мань мэтийн ертөнцөөс алсад эрхэмсэг оршиж, Янжинлхам бурхны адисаар ядарч буртаглагдсан сэтгэл, мэдрэмжийг ариусгаж илааршуулах үүрэг гүйцэтгэдэггүйсэн билүү, шинэ цагийн \”мафи”-ийн бие сэтгэлийг халууран магтаж суухын оронд?

 Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг найрагч та хүснэ.

Цэцдийн өмнүүр хөндөлсдөггүй найрагчтай байхыг уншигч би хүснэ.

Б.Болор-Эрдэнэ, элдэв тодотголгүй, нам бус.

2017/06/20

ShareTweet

Related Posts

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа
Бусад

2026-10-08 18:16
Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно
Нийгэм

2026-10-08 17:24
Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр
Онцлох мэдээ

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

2026-10-08 16:53
}

Шинэ мэдээ

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
0

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

by undesten
2026-10-08 12:33
0

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

by undesten
2026-10-07 15:12
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

by undesten
2026-10-07 14:23
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай