Эмнэлэгт дусал залгуулахаар очсон биш амь насаа алдсан хэрэг гарлаа.
Борооны дараах мөөг шиг олширсон хувийн эмнэлгүүдэд тавих хяналтаа мэргэжлийн байгууллагууд сайжруулах шаардлагатай болжээ. Сошиал орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар гадаадын шилдэг эмч нараас бүрдсэн, сайн эмнэлэг гэж рекламдсан байдаг ч сурталчилж байгаа шигээ байдаггүй нь харамсалтай.
Монгол, БНСУ, Тайван улсын хамтарсан ДЭМА гэх эмнэлэгт дуслын шингэн хийлгэхээр очсон иргэн Л-ын амь насыг тус эмнэлгийн \”тайван\” эмч хохироосон тухай мэдээлэл бидэнд ирлээ. Иргэн Л охиныхоо хамтаар Нарны гүүрний баруун талд Алтай хотхоны хойно байрлах \”ДЭМА -Араат уул” эмнэлэг дээр өнөөдөр 13:00 цагт дуслын шингэн хийлгэхээр очоод 13:10 цагт харамсалтайгаар амиа алдсан байна. Иргэн Л нь элдэв хууч өвчингүй, эрүүл саруул, тус эмнэлэгт өөрөө очоод дуслын шингэн хийж чаддаггүй чадваргүй эмч нарын гарт насан эцэслэжээ.
Гадны хөрөнгө оруулалттай, хамгийн сүүлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй, лабораторийн цогц үйлчилгээтэй, гадаадын шилдэг эмч мэргэжилтнээс бүрдсэн гэж ярин олны анхаарлыг татсан эмнэлэг ийнхүү дусал хийх чадваргүй эмч нартай гэдгээ харуулж, эрдэнэт хүний амь насыг хохироожээ. Хохирогчийн бие эвгүйцсэн даруйд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг тус эмнэлгийнхэн түргэн шуурхай үзүүлээгүйгээр барахгүй, ар гэрийнхэний хэлж байгаар бие нь эвгүйдээд байх шиг байна, дуслаа салгачих юмуу гэж хэлсээр атал зүгээрээ бид мэдэж байсан гэсээр ийм явдал тохиожээ.
Мөн хохирогчийг нас барсны дараа хариуцлага хүлээх эмчилгээ хийсэн эмч, эмнэлгийн удирдлагууд бүгд олдохгүй байгаа гэнэ. Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар яаралтай эдгээр эмнэлгийг шалгаж үзэх хэрэгтэй байна.
А.Тамир