2017
оны
6 дугаар сарын 19-ний өдрөөс буюу өнгөрөгч даваа гаригаас эхлэн Монгол Улсын
иргэд Итали улсад зорчихоор бол заавал Бээжин дэх тус улсын Элчин сайдын яаманд
хандах шаардлагагүй боллоо. Тодруулбал, одоо монгол улсад үйл ажиллагаа явуулж
байгаа Италийн Элчин сайдын яамнаас зорчих эрх авч болдог болсныг Элчин сайд
Андре Дэ Фелип мэдэгдлээ.
Итали нь Шенгений улсад хамаардаг. Тэгэхээр Шенгений
орнуудын визийг ч хүсч болохоор болж байна. Аяллын, эмчилгээний, бизнесийн,
сургууль, хувийн гээд бүх л төрлийн визийг Монголдоо хүсч болох юм.
Харин визний хариуг ажлын гурван өдөрт багтааж олгох
зохицуулалтыг хийж ажиллаж байгаа гэдгээ Элчин сайд хэллээ. Дэлгэрэнгүй
мэдээллийг Монгол Улс дахь Итали улсын Элчин сайдын яамны веб сайт /www.ambulaanbaatar.esteri.it/ambasciata_ulaanbaatar/en//-аас
авах боломжтой.