Гэрэл зурагчин Александр Кимушин дэлхийн 84 орныг тойрон аялахдаа ард түмний ахуй амьдралын талаар харуулахыг зорьдог билээ. Энэ удаад дэлхийн нүүр царай буюу эгэл жирийн ард түмний байгалиас заяасан гоо үзэсгэлэнг камерын дурандаа буулгасан байна. Түүний уран бүтээлүүд ялангуяа алслагдсан бүс нутгийн өвөрмөц соёл иргэншилтэй хүмүүсийн аж байдлыг буулгадаг онцлогтой. Харин энэхүү зурагт Сибирийн якут иргэдийн хөргийг буулгажээ. Якут Монголын хил нутагтай ойрхон байдаг бөгөөд эцэс төгсгөлгүй тал газар, уул үргэлжилсэн бүс нутагтай цаг агаарын хувьд маш хүйтэнд тооцогддог юм.