Ким Кардашианы дүү Викториа Секретийн загвар өмсөгч Кендалл Женнерийн хувцаслалтыг стилистүүд шүүмжилж эхэллээ. Учир нь 2000 оны супер од Парис Хилтоны хувцаслалтаас санаа авдаг гэх шүүмжлэлд өртлөө. Харин энэ үйлдэлд Кендалл Женнер ийн хариу тайлбар хийв. Тэрээр \”Парис бол миний загварын хатан хаан. Хүн бүрт л даган дууриадаг хүмүүс бий шүү дээ. Тиймээс миний хувьд зүгээр л өөрийнхөө дуртай хувцсаа өмсмөөр байна. Би Парис Хилтоноос санаа авлаа гээд Парис шиг болчихгүй гэдгийг хэлмээр байна” гэв. Мөн тэрбээр 2020 оны төрсөн өдрөө Парис Хилтонтой хамт тэмдэглэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм. Үүнээс харахад дэлхийн олон охидод Парис Хилтоны хувцаслалт нөлөөлсөн гэхэд итгэмээргүй.