Францын ерөнхийлөгч Э.Макроны гэргий 64 настай Бриджит Трогнийн стиль сүүлийн үед олныг шуугиулаад байгаа юм. Зарим нэг нь түүнийг маш энгийн өөрийнхөөрөө байх дуртай гэдэг бол нөгөө хэсэг нь биеэ зөв авч явч чаддаггүй гэлцдэг. Тэгвэл тэргүүн хатагтай саяхан болсон парламентын сонгуулийн саналаа нөхрийн хамтаар Ле Туке хотод өгсөн. Энэ үеэр хатагтай Бриджит албан ёсны арга хэмжээ дууссаны дараа цагаан цамц, богино жийнсэн юбка өмссөн байв. Үүгээр ч зогсохгүй богино юбкатай хотын гудмаар дугуйн аялал хийжээ. Түүний энэ үйлдэлд иргэд ихэд бухимдсан байна. Учир нь хатагтайн дотуур хувцас илт харагдаж байсан гэж иргэд шүүмжиллээ. Шүүмжлэгчид загварын өлгий нутаг болсон Францад тэргүүн хатагтай шинэ соёл нэвтрүүллээ гэв. Тэргүүн хатагтай НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо богино даашинз өмссөн нь мөн л олны дургүйг хүргэсэн явдал байв.