АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамптай адилхан болох мэс засал Техас Мужаар дэлгэрчээ. Ингэж нэрлэсний учир нь Техас Мужийн гоо сайхны мэс заслын эмнэлэгт 42 настай Клаудиа Сайер гэх үйлчүүлэгч эмэгтэй Меланья Трамптай ихэр мэт харагдахын тулд хацраа хасуулж, ботокс шахуулжээ. Дээрх эмэгтэй хэлэхдээ Меланья бол хүчирхэг гайхалтай эмэгтэй. Тиймээс тэргүүн хатагтайн хувилбар болохыг хүссэн гэв. Техас мужийн гоо сайхны эмнэлгийн эмч Дрог Роуз хэлэхдээ хүмүүс эхлээд Иванка Трамптай адилхан болохын тулд манайхыг зорьдог байсан. Сүүлийн үед Меланья Трамптай адилхан болох гэсэн хүмүүс олширч байгаа гэв.