Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын зөвлөх Чве Хё Сен-ийг хүлээн авч уулзжээ.
БНАСАУ манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор сонирхож байгаа бөгөөд мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, махны үйлдвэрүүдийн хүчин чадал, итгэмжлэлийн талаар уулзаж ярилцжээ. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд \”БНАСАУ-д мах экспортлох асуудлаар сонирхож, бидэнд хандаж байгаад талархаж байгаа бөгөөд мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээртэй холбоотой бүх мэдээллийг гарган өгч, дэмжин ажиллана” гэв.
Малын халдварт өвчний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, махны үйлдвэрүүд, мал эмнэлгийн ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангаж байвал БНАСАУ-д мах экспортлох боломжтой аж.