Хятадын \”Wechat\” сүлжээнд сар гаруйн өмнө эзэн Чингис хааны зургийг ёс бусаар доромжилж буй Хятад иргэний бичлэг цацагдаж улмаар хэсэг өвөрмонголчуудын уур бухимдлыг төрүүлсэн. Энэ асуудлы дагуу Өвөрмонголчууд ёс бус авирлагчийг нэн даруй олж баривчлахыг Хятадын цагдаагийн газраас шаардсан байна. Харин бичлэг дээрх иргэн нас барсан гэдгийг Asiarussia.ru сайт баталлаа.
Уг сайтад бичсэнээр Чингис хааныг доромжилсон этгээд БНХАУ-д 1972 онд төрсөн, Гоу Чен гэгч байсан бөгөөд нийгийн хэв журмыг алдагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад саатуулагджээ. Улмаар Хөххотын урьдчилан хорих газарт хоригдож байхдаа зодуулсан учир Тунляо хотын хорих руу шилжүүлжээ. Гэвч тэрээр шархаа даалгүй удалгүй нас барсан байна.
Тус мэдээллийг Хятадын Цагдаагийн газар албан ёсоор батлаагүй ба энэ үйл явдлын талаар ямар нэгэн мэдээ, мэдээлэл цацахыг хориглосон хэвээр байна.