Германы эм зүйч нарын санал болгож буй эрүүл мэндийн ундааг танд санал болгоё. Энэ ундааг өдөр бүр хэрэглэснээр таны цусны даралт тогтворжиж, артерийн судасны бөглөрлөөс сэргийлнэ.
Бэлтгэх арга:
- 4 см урттай цагаан гаа,
- 4 ширхэг сармис, шүүсэн хоёр литр ус,
- 4 ширхэг нимбэг тус тус хэрэг болно.
Эхлээд нимбэгээ нарийхан хэрчинэ. Дараа нь цагаан гаа, сармисны хальсыг арилгаад бүгдийг нь холигч машинд шингэн болтол нь холино. Үүний дараа хоёр литр бэлдсэн бүлээн усанд найруулна. Энэ аргыг өдөрт хоёр удаа хоолны өмнө хэрэглэх ёстой. Энэ бэлдмэлийг тогтмол хэрэглэснээр цусны даралтыг тэнцвэржүүлэх, артерийн судасны бөглөрөөс сэргийлэх, дархлаа дэмжих зэрэг олон ач тустай.