Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхойлсон энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн билээ.
Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн холбогдох тогтоол гаргасан байна.
Иймд дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.