Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг ерөнхийлөгч байх үед Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны амь насанд халдах тухай асуудал хөндөгдөж байсан гэх мэдээллийг Японы Асахи сонинд мэдээлжээ. Уг нийлэлд бичсэнээр Пак Гын Хэгийн баг түүний аминд хүрэхдээ шууд бус тухайлбал, золгүй тохиолдол мэт харагдуулах арга хэрэглэхээр төлөвлөж байсан гэнэ. Тухайлбал автын осол, галт тэрэгний осол зэрэг хувилбарууд багтжээ. Пак Гын Хэ энэхүү нууц ажиллагааг Өмнөд Солонгосын тагнуулын албаныханд ногдуулахаар төлөвлөж гарын үсэг зурсан гэж мэдээллээ. Гэвч уг төлөвлөгөөнд хүрч чадалгүй ерөнхийлөгчийн албаас авилгын хэргээр буусан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Ким Жөн Уныг хөнөөх ажиллагааг Умард Солонгос цөмийн зэвсэг боловсруулах тал дээр амжилт гаргасны дараа боловсруулжээ.