Судасны цусан хангамжаар дамжин тархи, эд эрхтэн хүү бүх шим тэжээл хүчил төрөгчийг тээвэрлэдэг. Гэвч судасны уян хатан байдал алдагдсанаас судасны хана бүдүүрдэг. Улмаар тархинд очих цусан хангамж багасч цусны даралт ихсэх, толгой өвдөх, ой санамж муудах, ядаргаанд ордог. Үүн дээр нэмээд холесоерин ихтэй хоол хүнс, өдөр тутмын зуршил өвчнийг улам хүндрүүлдэг. Тиймээс дээрх шинж тэмдгүүдийг арилгаж таны биеийг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг зөвлөе.
Судас цэвэрлэх таван арга:
Зөгийн бал + Хушга
Таван ширхэг хушга дээр нэг халбага зөгийн бал нэмээд хөргөгчид нэг хонуулна. Хоолны өмнө өдөрт гурван удаа хэрэглэнэ.
Сонгинын шүүс + зөгийн бал
Аяганы гуравны нэг сонгинын шүүс, адилхан хэмжээтэй зөгийн балыг холино. Уламжлалт анагаах ухаанд зааснаар нэг цайны халбагыг хоолны өмнө өдөрт гурван удаа хэрэглэнэ. Ингэснээр таны дархлааны систем сайжирч, ханиад томуу төдийлөн хүрэхгүй.
Анар жимсний шүүс
Анар жимсний цэвэр шүүсийг ууснаар таны судасны ханыг цэвэрлэнэ. Хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Мөн цэвэр лууван, улаан лоолийн шүүс эрүүл мэндэд нэн тустай.
Хан боргоцой+ Хушга
Гурван ширхэг хушга дээр 2-3 зүсэм хан боргоцой нэмээд холигчид хийнэ. Үүний дараа сэрүүн нөхцөлд эсвэл хөргөгчид хадгална. Өдөр бүр хоолны өмнө 4 удаа идэж болно.