АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трампийг тойрсон дуулиан намжаагүй байна. Өнгөрсөн өдрүүдэд Меланья хүү Бароны хамтаар цагаан ордонд албан ёсоор нүүж ирсэн. Тэргүүн хатагтайн хувцаслалт биеэ авч яваа байдал ямагт үлгэр дууриалал үзүүлж байх ёстой шүү дээ. Түүний өмссөн хувцас гэхэд толгойноосоо хөл хүртлээ дэлхийн алдартай брендүүдийн цор ганц загвар байдаг. Меланья албан ёсны уулзалтууд дээр хэзээ ч жирийн хувцаслаж байгаагүй. Харин өчигдөр болсон удирдагчийн албан уулзалтад Меланья олны анхаарлыг зориуд өөртөө татахуйц шар даашинз өмсжээ. Уулзалтын эхэнд нөхрийн хамтаар Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг хүлээн авлаа. Энэ үеэр дэлхийн томоохон загварын агентууд Меланья Трампийг 2160 доллар бүхий шар өнгийн даашинз өмссөнийг онцоллоо. Гэвч албан ёсны айлчлалд тэргүүн хатагтай аль болох этгээд хувцас өмсөх тийм ч зохимжтой бус гэдгийг санууллаа.