2017 оны 6 сарын 27-ны өдөр Шанхайгаас Гуанжү хүрэх нислэгт суусан нэгэн настай эмэгтэй онгоцонд суухдаа АЗ ЖАРГАЛ авч ирэг гээд 9 ш задгай зоосон мөнгийг онгоцны хөдөлгүүр рүү нь шидсэн байна.
Уг нь тэрээр нислэг нь амжилттай болж, зорьсон газартаа эсэн мэнд хүрэхийг хүсч зоос шидсэн байна. Гэвч зоос хөдөлгүүрийн төв хэсэгт орсон бол настай эмэгтэй хүсэл биелэх боломжгүй болж түүнээс гадна 150 зорчигчийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах байжээ.
Зоос шидсэн настай эмэгтэйг саатуулан шалгаж байгаа аж. Онгоцонд ямар нэгэн саатал, гэмтэл гараагүй ч, тус эмэгтэйг тав хүртэлх өдөр хорьж магадгүй гэж мэдээлжээ.