Холливуудын жүжигчин Орландо Блум, дуучин Кэти Перри нар өнгөрсөн жил дуу шуугиантайгаар салсан. Хосууд жил хамтран амьдарсны эцэст албан ёсоор салсан гэдгээ мэдэгдсэн юм. Дуучин Кэти Перри People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа \”Бид зүгээр л өөр хүмүүс хэн хэнд нь хувийн орон зай хэрэгтэй учир салах болсон\” гэж ярьж байжээ. Түүнээс хойш 32 настай дуучин бүсгүй амьдралдаа эрс өөрчлөлт хийн үсээ хусуулж, шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон. Харин Орландо Блумын хувьд хэд хэдэн загвар өмсөгч бүсгүйчүүдтэй нэр холбогдсон ч одоогоор ганц бие хэвээр байна. Гэвч хосуудыг тойрсон дуулиан тасарсангүй. Тэдний далайн эрэгт амарч яваа нүцгэн зураг өчигдөр шар хэвлэлүүдээр цацагдлаа. Одоогоор уг зурагт ямар нэгэн тайлбар хийгээгүй ч зүгээр л тоглоом төдий хүлээж авсан бололтой.