Сонгуулийн Ерөнхий Хорооны 9-н гишүүн удахгүй хуралдаж АН-ын хүсэлтийг хэлэлцэж шийдвэр гаргана. Сонгуулийн хуульд өөрчлөлт орж 2012 оноос хойшхи бүх сонгууль амралтын өдөр биш ажлын өдөр явагдсан билээ. Амралтын өдөр амрах ёстой, харин ажлын өдрийг амралтын болговол ирц сайжрах байх гэдгээр хуулиа өөрчилсөн. Гэтэл СЕХ 7-р сарын 9-нд буюу аймгуудын наадмын өдрөөр, бүтэн сайн өдөр ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр болгож зарласан нь хуулиа зөрчиж байна, ажлын өдөр болгооч гэсэн саналыг АН сонгуулийн штабаас хүргүүлсэн.