Өмнөд Солонгосын Дэжеон дунд сургуульд нэгэн жигшмээр хэрэг гарчээ. Тодруулбал Дэжеон хотын дунд сургуульд 12-13 насны эрэгтэй сурагчид багшийнхаа нүдэн дээр гар хангалга хийсэн байна. Багшийн мэдүүлснээр уг хэрэг энэ сарын 21-нд болж өнгөрсөн юм. Сурагчид хичээлийнхээ цагаар гар хангалга хийж улмаар сургуулийн захиргаа, хотын боловсролын газарт мэдэгджээ.
Боловсролын газраас мэдээлснээр багшийнхаа өмнө гар хангалга хийсэн анхны тохиолдол биш гэдгийг хэлэв. Мөн сургуулийн захиргаа яаралтай арга хэмжээ авч хичээл заасан багшийг тус ангид дахин хичээл заалгахгүй болгожээ. Уг хэргийг Өмнөд Солонгосын сошиал сүлжээ хэрэглэгчид ихэд жигшиж, зэвүүцэж болчимгүй үйлдэл хийсэн сурагчдыг сургуулиас хөөхийг хүссэн байна.