Архангай, Булган
аймгуудын нутаг дэвсгэрт 28-29 шилжих шөнө хүчтэй салхи шуурч, мөндөр орсны
улмаас Эрдэнэт-Булган чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд
гэмтэл гарсан байна. Үүний улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор,
Хөвсгөл, Завхан зэрэг аймгуудын 125 сум одоогоор тог цахилгаангүй байна.
Мөн цахилгаан
тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг
шатахуун түгээх станцуудын ажиллах боломжгүй болчихоод байгаа аж. Тиймээс онцын
шаардлагагүй бол дээрх аймгуудыг зорихгүй байх, зорчсон тохиолдолд шатахуунаа
нөөцөлж явахыг Замын цагдаагийн газраас нийт жолооч нартаа анхааруулж байна.