Хамгийн урд яваа гурав нь сүргийн хөгшин, өвчтэй чононууд бөгөөд сүрэг хаа нэг тийшээ давхилаа гэхэд эдгээр чононууд хамгийн ард нь үлдэнэ.
Дараагийн тав нь харин хамгийн хүчтэй, шилэгдмэл чононууд бөгөөд хэрвээ дайралтанд өртсөн тохиолдолд тэд урд хэсгээ хамгаалах үүрэгтэй.Сүргийн дунд хэсэг ямар ч халдлага ирсэн хамгаалагдана. Харин тэдний ард байгаа тав нь мөн хамгийн хүчтэй, шилэгдмэл чононууд байх бөгөөд тэд сүргийн арийн хэсгийг ямарваа дайралтаас үүрэгтэй.
Хамгийн ард яваа чоно бол УДИРДАГЧ. Тэр хэнийг ч ардаа оруулахгүй сүргийн баталгаа болж өгч байна. Тэр сүргийн эв нэгдэлтэй байдал болон эгнээ байрыг алдуулалгүй хадгалж байна. Мөн тэрээр бүх сүргээ ямар ч төрлийн, ямар ч зүгээс ирэх дайралтаас хамгаалахад бэлэн байна.
Тэгэхээр удирдагч гэж хамгийн урд явахдаа гол нь биш, багийнхаа бүх гишүүдэд анхаарал тавихийг хэлдэг байна.