Мексикийн өмнөд хэсэгт байрладаг Нуэва Куэчүла гэх газар 50 жилийн өмнөөс эхлэн усаар хүрээлэгдэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд усан дунд байсан хуучин сүм хийгээд усны ёроолд юу байгаа нь нууц хэвээр байсан аж. Гэтэл энэ жил Мексикийн Чиапас мужид ган гачиг болсны улмаас тэр хавийн Грихальва голын ус ширгэж, усны түвшин 25 метрээр доошилсон байна. Энэ нь усан дунд орших хуучны сүм ил гаргахад хүргэжээ.
Куэчүла сүмийг XVI зууны дунд үед лам нар барьсан аж. Уг сум нь 10 метр өндөр, 14 метр өргөн, 60 метр урттай юм байна. Гэвч 1773-1776 оны хооронд болсон тахлын улмаас Куэчүла сүм хоосорч үлджээ.