Хэт халуунд удаан байвал наршина гэж бид ойлгодог. Гэтэл хүмүүс гэртээ бүр машиндаа нарших тохиолдол ч цөөнгүй. Агаарын температур 26 градус түүнээс дээш халсан тохиолдолд хүний дулаан ялгаруулах үйл явц зогсон биед халуун хуримтлагдсаар бодисын солилцоо алдагдаж наршдаг. Зөвхөн наршаад ч зогсохгүй тархинд цус харвах аюултай. Ялангуяа зуны халуунд хаалга нь битүү, түгжээтэй машин доторх температур гаднахаас даруй 20-30 градусаар нэмэгддэг тул бага насны хүүхдээ машинд удаан орхиж болохгүйг анхаарна уу. Жишээ нь гадаа 30 градусын дулаантай байхад машин доторх температур 50-60 градус хүрдэг бөгөөд ийм халуунд хүүхэд 15-хан минут болоход тархинд цус харвах аюултай гэдгийг сэрэмжлүүлэв. Тиймээс хэт халууны улирал эхэлсэн энэ үед бага насны хүүхдээ машиндаа хараа хяналтгүй бүү үлдээгээрэй.