Олны танил алдартай уран бүтээлчид бүгд л өөрийн жинхэнэ нэрээр бус хэлэхэд хялбар, басхүү аятайхан тайзны нэрийг сонгодог. Нээрээ ч тэдний нэрийг дуудахад үнэхээр хэцүү хэл орооцолдом төвөгтэй байдаг шүү дээ. Магадгүй тэд өөрийн бүтэн нэрээр явсан бол өдгөө төдийлөн амжилтанд хүрэхгүй байсан болов уу. Харин Кендал Женнер (Kendal Jenner)-ийн найз Жижи Хадедийн хувьд гэвэл түүний жинхэнэ агаад бүтэн нэрийг Жeлeнa Нoурa Хадид (Jelena Noura Хадид) гэнэ байна. Харин Жижи хэмээх нэрний хувьд, ээж нь түүнийг бага байхад нь ийнхүү өхөөрдөн дууддаг байжээ.
Тэрээр дөнгөж 2 настай байхдаа л загварын ертөнцөд хөл тавьсан. Модель ээжийнхээ нөлөөгөөр \”Guess” брэндийн хүүхдийн хувцсыг өмсөн тайзнаа анх гарч байжээ. Улмаар 16 насандаа \”IMG Models” загварын агентлагтай гэрээ байгуулж, мөн \”Guess” брэндийн 2012 оны загварын коллекцийн нүүр царайгаар тодорч байсан. Түүнээс хойш тэрээр маш олон загварын агентуудтай хамтран, олон брэндийн нүүр царайгаар тодорч, өсөх ирээдүйтэй залуу моделиор нэрлэгдээд байгаа юм. 2015 оны 12 сард тэрээр \”Victoria`s Secret”-ийн тайзнаа найз Кендал Женнерийн хамтаар гарсан билээ.
Үнэхээр л үзэсгэлэн төгөлдөр царай, өв тэгш биетэйгээс гадна ухаалаг энэ бүсгүй Нью-Йорк хотын сургуульд, \”Гэмт хэргийн сэтгэл судлал\” мэргэжлээр суралцдаг гэнэ. Түүний дотоод хүн нь үнэхээр л чанга хатуу хүн байдаг болтой шүү. Хэн хүний судлаад, суралцаад байдаггүй мэргэжилдээ ихээхэн дуртай гэнэ.
Олны танил алдартай уран бүтээлчид бүгд л өөрийн гэсэн цахим хуудастай, түүгээрээ дамжуулан өдөр тутмын амьдрал, зураг авалт, шинэ клип зэргүүдээ үзэгчид, шүтэн бишрэгч нартайгаа хуваалцаж байдаг. Жижигийн хувьд ч мөн цахим ертөнц чухал байрыг эзэлдэг. Тэрээр өөрийн Инстаграмдаа хэдийн 14 сая дагагчтай бөгөөд өдгөө олон шүтэн бишрэгчтэй болсон.