Эрч хүч өгөх лемонтой ундаа
Орц:
Нимбэг – 5 ширхэг
Цэвэр ус – 1 л
Гаа
Элсэн чихэр
Мөс
Хийх арга:
4 ширхэг нимбэгээ шахаад шүүсийг гаргана. Шүүсэнд нь элсэн чихрээ хийгээд уустал нь хутгана. Дараа нь цэвэр ус дээрээ элсэн чихэртэй нимбэгний шүүс, гаа, мөсөө нэмнэ. Үлдсэн нэг нимбэгээ нимгэн хэрчээд ундаа дээрээ нэмээд хутгана. Ингээд бэлэн боллоо.
Энэтхэг хэв маяг ундаа
Орц:
Ногоон лемон – 4 ш
Цэвэр ус – 1 л
Ус- 1/2 аяга
Ниншингийн амтат элсэн чихэр
Цагаан гаа
Цэвэр ус
Амтат гаа
Мөс
Хийх арга:
Бүлээн 1/2 аяга усан дээрээ элсэн чихрээ нэмээд уусгана. Цагаан гаагаа нэмнэ. Усандаа элсэн чихэр, цагаан гаатай сироп болон 3 ш нимбэгний шүүсээ нэмээд , амтат гаагаа хольж хутгана. Үлдсэн 1 ширхэг лемоноо нимгэн хэрчээд ундаа дээрээ нэмнэ шүү . Мөсөө бэлдээд аягандаа хийгээд ууж болно.
Алимны ундаа
Орц:
Алимны шүүс – 1 л
Нимбэгний шүүс- 100 мл
Нимбэг – 1 ш
Гаа
Хийх арга:
Алимны шүүс гаргахын тулд усан дээрээ алимаа хийгээд тохирсон элсэн сахарыг нэмж буцалгаад бэлэн болно. Хөргөсөний дараа нимбэгний шүүс, гаагаа нэмнэ. Одоо үлдсэн 1 нимбэгээ нимгэн хэрчээд хийгээд хутгана.
Орц:
Цэвэр ус – 1 л
Өргөст хэмх – 3 ширхэг
Улаан перц /чинжүү/ – 1 ш
Ногоон нимбэг – 1 ш
Шар нимбэг – 3 ш
Гаа
Мөс
Хийх арга:
2 ширхэг өргөст хэмх, 1 ширхэг лемон, чинжүүгээ нимгэн хэрчээд дээрээс нь элсэн чихэр хийнэ. Үлдсэн лемон болон өргөст хэмхийн шүүсийг гаргаж аваад нэмнэ. Одоо гаагаа хийгээд усаа нэмнэ. Сайтар хутгаад бэлэн болно.
Сэтгэл сэргээх ананастай ундаа
Орц:
Ус -1 л
Нимбэг – 1 ш
Элсэн чихэр – 1 аяга
Лаазалсан хан боргоцой – 1 ш
Гаа
Хийх арга:
Усан дээрээ нимбэгний шүүсээ шахан гаргаж хийгээд, элсэн чихэртэй хольж буцалгана. Хөргөсний дараа лаазтай ханборгоцойгоо нэмнэ. Ингээд сэрүүн газар хөргөж, хандалсаны дараа ууж болно.
emegteichuud.com