Манай нийгмийн хамгийн том гамшиг бол эрх тэгш байдал алдагдсаных гэж би байнга хэлдэг, үүндээ бат итгэдэг. Хууль ядарсанд, задарсанд, баянд, ядууд, даргад, иргэнд тус бүр өөр үйлчилдэг энэ байдлыг үзэн ядахаар хангалттай олон жил хуулийн ажил хийлээ. Тэр тусмаа хамгийн эрх мэдэлгүй, иргэнтэй ямагт хамт байдаг өмгөөлөгчийн ажил мэргэжил эрхэлж явсны хувьд шударга бус явдлыг биеэр мэдэрдэг.
Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Гантулга гэгч оюутан охин хүчиндсэн, хохирогчид нь яаж ч чадахгүй байгаа, хавтаст хэрэг алга болсон, байцаагч солигдсон талаар хохирогчийн эгч уйлан ярихыг үзлээ. Ямар новшийн юм бэ?
Шүүхийн шийдвэр гарахаас нааш тэр Гантулга гэгчийг буруутай гэж үзэж болохгүй нь үнэн. Гэтэл яагаад шалгахгүй байгаа юм? Бүрэн эрхийг нь прокуророос санал тавьж цуцлууж байгаад яагаад байцаахгүй байгаа юм! Яагаад байцаагч нь солигддог, яагаад баримтууд нь алга болдог юм!
Хэрвээ хүн гүтгэсэн бол энэ ядарсан эмэгтэйд хариуцлагаа тооц, гэхдээ эхлээд тэр Гантулгаа шалгачихаад шүү!
Би ээжтэйгээ, эмээтэйгээ өссөн, охинтой хүн. Ийм зангиа зүүсэн, худалч дүртэй, доройг бузарласан новшнуудыг үзэн яддаг. Сонгуулийн өмнө энэ хөгийн гишүүнцэрээ шалгаж болохгүй гэж байгаа бол ядаж битгий ялыг нь завшуулаач МАН-ынхаан, та нар арай ч хүчирхийлүүлсэн охины нулимастай ганц суудлаар дутахааргүй байгаа шүү өнөөдөртөө. Тэгэхээр сонгуулиа өнгөрөхөөр шалгуулчихаач, цагдаа нь ч ажлаа хийчихээч хүн байна даа бид чинь.
Би хуульч О.Алтангэрэл, бичсэн зүйлдээ бүрэн хариуцлага хүлээнэ.