Хамгийн найдвартай, эрсдэлгүй тээврийн хэрэгсэл гэж олон жил зорчигчдынхоо талархлын хүлээж байгаа Монголын төмөр замын салбарт яг юу болоод байна вэ. Зорчигч тээвэрлэж явсан галт тэрэгний зүтгүүрт гэмтэл гарч, зогсолт хийсэн байх юм.
Ингэхдээ бүр хөдөө талд шүү дээ. Ийм мэдээллийн дор хэд хэдэн удаа зүтгүүр нь гэмтэж, зогсолт хийж байсан гэх иргэдийн сэтгэгдэл харагдлаа. Тэгсэн саяхан ачаа тээврийн галт тэрэг суудлын автомашин мөргөж бас л зогсолт хийсэн байх юм. Аюулгүй, найдвартай гэгддэг салбарын хувьд хүндхэн өдрүүд үргэлжилж байгаа бололтой.
Зогсолт бүрт маш их хөрөнгө мөнгө урсаж байдаг. Тиймээс дахин ийм алдаа гаргахгүйн төлөө ажилдаа хариуцлагатай хандмаар байна.